A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БҮРЭНТОГТОХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 03

Баян

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монголын Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт их хэмжээний цасан бүрхүүл тогтож, зудын нөхцөл байдал үүсэж, бод бог малын хорогдол их хэмжээгээр гарч малчдын амьжиргааны түвшин эрс буурч байгаатай холбогдуулан сумын малчин, мал бүхий иргэдийн малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 07 тоот тогтоолын 1 дэх заалтад /адуу-1000 төгрөг, үхэр-1000 төгрөг, тэмээ-0 төгрөг, хонь-400 төгрөг, ямаа-800 төгрөг/ гэснийг /2024 онд адуу-0 төгрөг, үхэр-0 төгрөг, тэмээ-0 төгрөг, хонь-0 төгрөг ямаа-0 төгрөг/ гэж өөрчлөн тогтоосугай.

2.Малын тоо толгойн албан Татварын талаар гарсан хууль тогтоомж, тогтоол, Шийдвэр, журмыг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг сумын Засаг дарга (Л.Аззаяа) татварын Улсын байцаагч (С.Цэрмаа) нарт даалгасугай.

3.Тогтоол гарсантай холбогдуулан өмнөх онуудын албан татвараа төлөөгүй айл өрхүүдээр бүрэн төлүүлж, малчин, мал бүхий иргэдэд танилцуулж, тодорхой ажил зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (Л. Аззаяа), Татварын Улсын байцаагч (С.Цэрмаа) нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү захиргааны арга хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчны хөдөөгийн хөгжлийн хороо болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (П. Ганболд)-д үүрэг болгосугай.

ДАРГА М.ЭСМЭДЭХ