- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООСОН ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ДУНДГОВЬ АЙМГИЙН АДААЦАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 09
Тавин
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООСОН ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.17 дахь заалт, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалт, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалт, 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:
1. 2023-2024 онд тохиолдож буй цаг агаарын гамшгийн улмаас өвөлжилт, хаваржилт хүндэрч мал олноор хорогдож, малчдад санхүүгийн хүндрэл үүссэн эрсдлийн үнэлгээгээр зудтай гэж үнэлэгдсэн зэргийг харгалзан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар тогтоолын хавсралтаар малын төрөл тус бүрээр тогтоосон малын тоо толгойн албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулж 2024 онд төрөл тус бүрээр нь 0 (тэг) төгрөг байхаар өөрчлөлт оруулсугай.
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3. Энэхүү тогтоолыг Хуульзүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Г.Уранбилэг)-д үүрэг болгосугай.
ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
