- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 205
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт"-ын 2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 2.20 дахь заалт нэмсүгэй:
"2.20.Төрийн албаны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 03-ны өдөр;"
2.Мөн жагсаалтын 2 дахь хэсгийн "2.20-2.58" дахь заалтын дугаарлалтыг "2.21-2.59" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх