A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 206

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.7, Төсвийн тухай хуулийн 10.1.10-д заасныг тус тус үндэслэн, "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн жагсаалт"-д доор дурдсан агуулгатай 31 дэх заалт нэмсүгэй.

31.

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн

21

ШУТИС

ШУТИС-ийн Хүнсний судалгаа, инновацын нээлттэй төв

2.Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, цаашид улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН