A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалт"-ын "Нэг. Төрийн тусгай хамгаалалтад байнга байх зүйл" хэсгийн 18 дахь заалтын "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын I байр" гэсний дараа "Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байрны А блок" гэж нэмсүгэй.

2."Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байрны А блок" хамгаалалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг батлагдсан төсөв, орон тоондоо багтааж шийдвэрлэхийг Төрийн тусгай хамгаалалтын газар (Л.Алтангэрэл)-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ДЭЛГЭРСАЙХАН