- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрөлжсөн сургалт зохион байгуулах журaм/
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар А/262
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 20.7, 20.8, 20.9 дэх хэсэг, Засгийн газрын "Бурханы шашны сургалтын байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" 2024 оны 48 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Төрөлжсөн сургалт зохион байгуулах журaм"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тушаалын хавсралтаар баталсан журмыг 2024-2025 оны хичээлийн жилээс мөрдөж ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.
3.Төрөлжсөн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, батлан хэрэгжүүлэх хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд, багш нарт жил бүр зохион байгуулахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн /М.Итгэл/-д тус тус үүрэг болгосугай.
4.Журмын хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар (Г.Мөнхбилэг)-т, хэрэгжүүлэх ажлыг харьяа нутаг дэвсгэртээ үр дүнтэй, чанартай зохион байгуулахыг аймгийн боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн дарга нарт тус тус даалгасугай.
5.Журмын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тухайн хичээлийн жилд багтаан танилцуулахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Н.Нарангэрэл)-т үүрэг болгосугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A