- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УЯНГА СУМЫН ГАЗАР НУТГИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УЯНГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 17/06
Уянга сум
ГАЗАР НУТГИЙГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтуудыг үндэслэн ТҮГТООХ нь:
1.Уянга сумын Бадрал 5 дугаар багийн Мааньтын Нохойн усны амнаас Тээлийн даваа хүртэл, Тээлийн даваанаас Мэргэн усны даваа хүртэл, Мэргэн усны даваанаас Нохойн усны даваа хүртэлх газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсугай.
2.Орон нутгийн тусгай хамгаалалтад авах газрын нэр, хилийн зааг байршлын эргэлтийн цэгийг хавсралтаар баталсугай.
3.Хуульд заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (П.Ожидмаа)-д даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Бямбадорж)-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.САНГИЛЭГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх