A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 84

Төрийн ордон, Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1."Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг батлах тухай" 109 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ