- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (сорьц, чанарыг тогтоох, бүртгэх )
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 181
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Ашигт малтмалын тухай хуулийн 46.2, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 15.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Үнэт металл, эрдэнийн чулууны жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг тогтоох, бүртгэх журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Дүрэм, журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх