- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 209
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор баталсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-д доор дурдсан агуулгатай дараах заалтыг тус тус нэмсүгэй.
1/"5.3.5.энэ журмын дагуу олгосон эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгтэй холбоотой мэдээллийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдтэй гэрээ байгуулан Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлнэ."
2/"5.5.5.зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн үлдэгдэлгүй талаарх тодорхойлолт."
2.Мөн журмын дараах заалт, дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/"5.1.1.малгүй болон цөөн малтай малчныг малжуулахад зориулж 8.0 сая хүртэл төгрөг, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн 201-300 хүртэл малтай өрхийн малын хорогдол 50-аас дээш хувь бол 15 сая хүртэл төгрөг, 301-ээс дээш малтай өрхийн малын хорогдол 50-аас дээш хувь бол 30 сая хүртэл төгрөг."
2/"5.10.энэ журмын 5.1.2-т заасан иргэний төсөлд санхүүгийн дэмжлэг олгохдоо дараах үе шат, шалгуурыг баримтална:
5.10.1.үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж 10.0 сая хүртэл төгрөг;
5.10.2.энэ журмын 5.10.1-д заасан санхүүгийн дэмжлэгийг авч, эргэн төлөх хуваарийн дагуу хугацаандаа төлсөн, 2-оос доошгүй ажлын байр шинээр бий болгон нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлсэн иргэнийг үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж 15.0 сая хүртэл төгрөг;
5.10.3.энэ журмын 5.10.2-т заасан санхүүгийн дэмжлэгийг авч, эргэн төлөх хуваарийн дагуу хугацаандаа төлсөн, 3 болон түүнээс дээш ажлын байр шинээр бий болгон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэнд 20.0 сая хүртэл төгрөг."
3.мөн журмын 5.1.2 дахь дэд заалтын "10.0" гэснийг "20.0" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх