A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 222

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын ерөнхий хуулийн 38.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолын 1-д заасан журмын дагуу үзүүлэх дэмжлэгт шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлэх, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН