A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 224

Улаанбаатар хот

2024 ОНД БАРИХ ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Амьтны тухай хуулийн 26.3, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.2024 онд соёлын зориулалтаар гадаад улсад гаргах идлэг шонхор шувууны тоо хэмжээг 400 хүртэл байхаар тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 27 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.Амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувуу тутамд байгалийн нөөц ашигласны төлбөрийг тус амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 80 хувиар, улсын тэмдэгтийн хураамжийг 5 хувиар тус тус тооцсугай.

3.Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ

(Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 27 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)