- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 239
Улаанбаатар хот
ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 8.2, "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.4-т заасныг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Зүүн бүсийн "Түүхэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх