A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 246

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 23.2.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2024 оны 136 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "2024 онд аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт"-ын 17-д "Төв" аймаг гэсэн мөрийн "Аялал, жуулчлал, амралт сувиллын газар" баганын "Нэгж талбарын тоо" "23" гэснийг "24" гэж, "Талбайн хэмжээ /га/" "69.65" гэснийг "170.25" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан мөн жагсаалтын "Төв" аймаг гэсэн мөрийн эзэмшүүлэх, ашиглуулах нийт газрын нэгж талбарын тоо "556" гэснийг "557" гэж, талбайн хэмжээ /га/ "12334.66" гэснийг "12435.26" гэж, хот, тосгон бусад суурины газрын нийт нэгж талбарын тоо "358" гэснийг "359" гэж, талбайн хэмжээ /га/ "7333.17" гэснийг "7433.77" гэж, мөн жагсаалтын "Нийт" гэсэн мөрийн эзэмшүүлэх, ашиглуулах нийт газрын нэгж талбарын тоо "3676" гэснийг "3677" гэж, талбайн хэмжээ /га/ "74173.88" гэснийг "74274.48" гэж, хот, тосгон бусад суурины газрын нийт газрын нэгж талбарын тоо "1745" гэснийг "1746" гэж, талбайн хэмжээ /га/ "23857.00" гэснийг "23957.60" гэж, аялал, жуулчлал, амралт сувиллын газрын нэгж талбарын тоо "195" гэснийг "196" гэж, талбайн хэмжээ /га/ "770.76" гэснийг "871.36" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН