A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар А/225/А/153/А/85

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.13 дахь заалт, Шүүх шинжилгээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Ж.Буянбат)-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Н.Мягмар), Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Д.Очирбат), Улсын ерөнхий прокурорын орлогч (төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат) нарт тус тус даалгасугай.

3.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны А/216, 422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ Б.ЖАРГАЛСАЙХАН