A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 225

Улаанбаатар хот

ЭКСПОРТЛОХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ ХУГАЦААГААР ХОРИГЛОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11.5, Амьтны тухай хуулийн 5.2.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаад улсад гаргахыг 5 жилийн хугацаатай хориглосугай.

2.Идлэг шонхор шувууг хууль бусаар барьж, гадаад улсад гаргах хууль зөрчсөн үйлдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ