A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 262

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт"-ын "я/ Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар" гэсэн хэсэгт доор дурдсан агуулгатай 18, 19 дэх заалт нэмсүгэй:

18.

Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын зураг, барилга байгууламжийн мэдээлэл

+

20

19.

Замын хөдөлгөөний удирдлагын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон гэрлэн дохио, хяналтын камер, удирдлагын программ хангамж, түүний сүлжээний мэдээлэл

+

20

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН