- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 251
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт"-ын "IV.Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх обьект" хэсгийн 4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4."Эрдэнэс-Тавантолгой" ХК, Тавантолгойн нүүрсний уурхай, уурхайн гадна талбай дахь оффис, хотхон, агуулах, техник, тоног төхөөрөмж, гаалийн хяналтын талбай, ус хангамжийн эх үүсвэрийн обьект, ажилчдын амрах байр."
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан шаардагдах зардлыг батлагдсан төсөв, орон тоонд нь багтаан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх