A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГАХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/269

Улаанбаатар хот

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГАХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Мэргэжлийн болон техникийн боловсролын газар (А.Халиунаа), хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар (Т.Ням-Очир), Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн (М.Итгэл)-д тус тус даалгасугай.

3. 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сургалтын байгууллагын захирлуудад үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналтын газар (Л.Төгсбаяр)-т даалгасугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН