- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МӨНГӨН ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 255
Улаанбаатар хот
МӨНГӨН ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400,000 (дөрвөн зуун мянган) төгрөгөөр, "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 200,000 (хоёр зуун мянган) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тооцож, Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A