A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН БАТСҮМБЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 02

Мандал

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ ХАШАА АЖИЛЛУУЛАХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А101 дүгээр тушаалын "Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам"-ын 9 дэх хэсгийн 9.2 дахь хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөрийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, тээврийн хэрэгслийг түр саатуулах журмын хашааны төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Засаг даргын Тамгын Газрын аж ахуйн хашаанд түр саатуулах хашааны зогсоолын ил талбайн нийт хэмжээ 1000 м2-аас багагүйгээр тогтоосугай.

3.Тогтоолыг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга Г.Мөнгөнхазаар-т даалгасугай.

4.Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.ЦЭЦЭНТУНСАГ