A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН БАЯНХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 09

Улаанхад

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд өвөлжилт хаваржилтын байдал хүндэрсэний улмаас нийт мал сүргийн 10.2 хувь хорогдсон. Иймд малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчин мал бүхий иргэдэд оногдуулсан 2024 онд Төв аймгийн Баянхангай сумын малчин мал бүхий иргэдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай.

Үүнд:

Тэмээ0 төгрөг

Адуу 0 төгрөг

Үхэр 0 төгрөг

Хонь0 төгрөг

Ямаа 0 төгрөг

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (Д.Хажидсүрэн)-д үүрэг болгосугай.

3.Сумын иргэдийн 2022 оны 2-р сарын 25 ны өдрийн 02 тоот малын тоо толгойн албан татвар тогтоох тухай тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Д.МӨНХБАТ