- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар А/180
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 481 дүгээр зүйлийн 481.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Нийтийн сервитут тогтоосон газарт нөхөх олговрын хэмжээг тооцох, нөхөх олговрыг тогтоох, нөхөх олговрыг дүйцүүлэн тооцох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, сумдын газрын даамал нарт тус тус даалгасугай.
3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Кадастрын хэлтэс (П.Баянтүмэн)-т үүрэг болгосугай.
ДАРГА А.ЭНХМАНЛАЙ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх