A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Дарив сумын "Дүүрэнбаянжавхлант" ХХК-ийн төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай
Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 05 дугаар сарын 30-ний өдөр

Дугаар 09

Алтай хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, "Дүүрэнбаянжавхлант" ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймгийн Дарив сумын "Дүүрэнбаянжавхлант" ХХК-ийн төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Баталсан тарифыг 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дүүрэнбаянжавхлант" ХХК (Д.Цэрэнчимэд)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Б.Лхагва-Очир)-д даалгасугай.

ДАРГА Г.ЧИНБАТ

ОРОН ТООНЫ ГИШҮҮН Б.ЛХАГВА-ОЧИР

ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН Д.ОТГОНЖАРГАЛ