- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- "Гүн Урлал" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 05 дугаар сарын 30-ний өдөр
Дугаар 11
Алтай хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Гүн Урлал" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Говь-Алтай аймгийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Гүн Урлал" ХХК (Б.Мөнхбаяр)-д, Говь-Алтай аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Б.Лхагва-Очир)-д тус тус үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Говь-Алтай аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Б.Лхагва-Очир)-д даалгасугай.
ДАРГА Г.ЧИНБАТ
ОРОН ТООНЫ ГИШҮҮН Б.ЛХАГВА-ОЧИР
ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН Д.ОТГОНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх