- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хадгалах, ашиглах, мэдээлэлд хяналт тавих, нууцлал, аюулгүй байдлыг хангах журмыг нэгдүгээр, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хянах, хадгалах, хамгаалах журмыг хоёрдугаар хавсралтаар/

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар А/113
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хадгалах, ашиглах, мэдээлэлд хяналт тавих, нууцлал, аюулгүй байдлыг хангах журмыг нэгдүгээр, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний мэдээллийн санг бүрдүүлэх, боловсруулах, түгээх, ашиглах, хянах, хадгалах, хамгаалах журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Батжаргал)-т, хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т тус тус үүрэг болгосугай.
САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
