A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 19

Алтай хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Удмын Ундраа" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Говь-Алтай аймгийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Удмын Ундраа" ХХК (Б.Баасан)-д, Говь-Алтай аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Б.Лхагва-Очир)-д тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Говь-Алтай аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Б.Лхагва-Очир)-д даалгасугай.

ДАРГА Г.ЧИНБАТ

ОРОН ТООНЫ ГИШҮҮН Б.ЛХАГВА-ОЧИР

ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН Д.ОТГОНЖАРГАЛ