- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХҮРЭЭМАРАЛ СУМЫН СУМЫН МАЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ХҮРЭЭМАРАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 12/04
Дэлгэрмөрөн
СУМЫН МАЛЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.23, 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14 дэх заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (С.Сумъяабазар), багийн Засаг дарга нарт үүрэг болгож, багийн итгэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч нарт зөвлөсүгэй.
3.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын игэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ч.Бямбадорж), Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн (Ч.Хүчитбаатар) нарт даалгасугай.
4.Энэ журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний акт"-ын эмхтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтцийн хороонд хариуцуулсугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7/07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.ДАМДИНСҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх