- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Ану Сервис ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны /хийн түлшээр/ эрчим хүчний тариф батлах тухай
НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 04
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоо баталсан "Цахилгаан, дулааны үнэ тариф тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Ану Сервис ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны /хийн түлшээр/ эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Ану сервис" ХХК (В.Инжинаш)-д, Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Т.Болортуяа)-д тус тус үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн (Т.Болортуяа)-д даалгасугай.
ДАРГА Ц.ТӨРХҮҮ
ГИШҮҮН Т.БОЛОРТУЯА
ГИШҮҮН М.ЭНХЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх