- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 20
Есөнбулаг сум
МАЛ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13 дахь заалт, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн ажил үйлчилгээний төлбөрийн жишиг үнэлгээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2.Мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнэлгээг мөрдүүлж, хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагаар хяналт хийлгэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга (О.Амгаланбаатар), Мал эмнэлгийн газрын дарга (Р.Бүрэнбаясах) нарт үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороонд даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 81 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ДАВААДОРЖ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх