- Нүүр
- Монгол Улсын хууль
- СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 05 сарын 16 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах системийн тоног төхөөрөмжийг соёлын бүтээгдэхүүний төрлөөс хамаарч нэвтрүүлэхэд үзүүлэх дэмжлэгийг төрөөс нэг удаа үзүүлнэ.
2 дугаар зүйл.Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах системийг хөгжүүлэх зардлын дэмжлэгийг 5 жилийн хугацаанд хуулийн этгээд, холбогдох хамтын удирдлагын байгууллагыг сонгосны үндсэн дээр үзүүлнэ.
3 дугаар зүйл.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдахаас өмнө төлсөн татвар, хураамж уг хуульд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх