A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 06 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн Нэг дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалт, Хоёр дахь хэсгийн 1, 2, 3 дахь заалт, мөн зүйлийн Гурав, Зургаа дахь хэсэгт заасан анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа эрүү, иргэний хэрэг, маргаан, эрүүгийн хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэрэг, маргааныг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд шилжүүлнэ.

Хэвлэх

2 дугаар зүйл.Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болмогц шүүгчийг анхан болон давж заалдах шатны шүүхэд шилжүүлэн томилуулах тухай саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл.Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 1 дүгээр зүйлийн Гурав дахь хэсэг, 2 дугаар зүйлийн Дөрөв дэх хэсэгт заасан анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгчийг томилуулах тухай саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн Нэг дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалт, Хоёр дахь хэсгийн 1, 2, 3 дахь заалт, мөн зүйлийн Гурав, Зургаа дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

5 дугаар зүйл.Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 1 дүгээр зүйлийн Гурав дахь хэсэг, 2 дугаар зүйлийн Дөрөв дэх хэсгийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР