- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 06 сарын 05 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хотын албан татварын хууль тогтоомж
2.1.Хотын албан татварын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын нутаг дэвсгэрт энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авсан этгээдэд хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх харилцаанд үйлчилнэ.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."хотын албан татвар суутган төлөгч" гэж энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг;
4.1.2."хот" гэж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1-д заасан нийтийн эрх зүйн этгээдийг;
4.1.3."зочид буудал" гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолборыг;
4.1.4."амралтын газар" гэж байнгын болон улирлын үйл ажиллагаатай, үйлчлүүлэгчийн тав тухтай амрах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
4.1.5."ресторан" гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;
4.1.6."баар" гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг;
4.1.7."автомашин угаалгын газар" гэж автомашины бохирдлыг цэвэрлэх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
4.1.8."авто үйлчилгээ үзүүлэгч" гэж нийтийн тээврээс бусад автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйлчилгээг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХОТЫН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧ, СУУТГАН ТӨЛӨГЧИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ
5 дугаар зүйл.Хотын албан татвар төлөгч
5.1.Хотын албан татвар суутган төлөгч /цаашид "албан татвар суутган төлөгч" гэх/-өөс энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд хотын албан татвар төлөгч байна.
6 дугаар зүйл.Албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах
6.1.Нийслэл, улсын болон орон нутгийн зэрэглэлтэйхотынзахиргаа, энэ хуульд заасан бараа борлуулах, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий бусад байгууллагын мэдээлэл болон албан татвар суутган төлөгчийн хүсэлтэдүндэслэн харьяалах татварын алба албан татвар суутган төлөгчөөрбүртгэнэ.
6.2.Албан татвар суутган төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХОТЫН АЛБАН ТАТВАР НОГДОХ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭ
7 дугаар зүйл.Хотын албан татвар ногдох бараа, үйлчилгээ
7.1.Татвар төлөгчийн худалдан авсан дараах бараанд хотын албан татвар ногдуулна:
7.1.1.бүх төрлийн согтууруулах ундаа;
7.1.2.бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн дагалдах хэрэгсэл.
7.2.Татвар төлөгчийн худалдан авсан дараах үйлчилгээнд хотын албан татвар ногдуулна:
7.2.1.зочид буудлын үйлчилгээ;
7.2.2.амралтын газрын үйлчилгээ;
7.2.3.рестораны үйлчилгээ;
7.2.4.баарны үйлчилгээ;
7.2.5.автомашин угаалгын газрын үйлчилгээ;
7.2.6.aвто үйлчилгээ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХОТЫН АЛБАН ТАТВАРЫГ НОГДУУЛАХ ЖУРАМ
8 дугаар зүйл.Хотын албан татвар ногдуулах үнэлгээ
8.1.Хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүр ногдуулна.
8.2.Хотын албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцно.
8.3.Албан татвар ногдуулах хугацааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай[5] хуулийн 10.2-т заасан журмын дагуу тооцно.
8.4.Албан татвар суутган төлөгч нь бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд цахим төлбөрийн баримт үйлдэж, албан татвар төлөгчид олгох үүрэгтэй. Цахим төлбөрийн баримтад хотын албан татварын хувь хэмжээ, ногдуулсан дүнг албан татвар тооцох үнэлгээнээс ялгаж тусгасан байна.
ТАВДУГААР БҮЛЭГ
ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ
9 дүгээр зүйл.Хотын албан татварын хувь
9.1.Албан татвар төлөгчийн худалдан авсан албан татвар ногдох бараа, үйлчилгээнд энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үнэлгээнд энэ хуулийн 9.2-т заасан хувиар тооцож, хотын албан татвар ногдуулна.
9.2.Хотын албан татварын хувийгбайршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-2.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХОТЫН АЛБАН ТАТВАРЫГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХ, ТАЙЛАГНАХ
10 дугаар зүйл.Хотын албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөх, тайлагнах
10.1.Албан татвар суутган төлөгч нь хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд суутган төлнө.
10.2.Хотын албан татварыг тухайн бараанд давхардуулан ногдуулахгүй бөгөөд цахим төлбөрийн баримт, хотын албан татварын тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан албан татварыг хасаж тооцно.
10.3.Албан татвар суутган төлөгч тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулсан албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө.
10.4.Албан татвар суутган төлөгч хотын албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны эхний сарын 20-ны дотор харьяалах татварын албанд тушаана.
10.5.Албан татвар суутган төлөгч нь хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй.
10.6.Албан татвар суутган төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан хэрэглэгчийн системтэй байх бөгөөд мөн хуулийн 17.3-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
10.7.Хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал, тайлангийн маягтыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД
11 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
11.1.Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Монгол Улсын хууль, тогтоомжийн албан бус англи орчуулгыг зөвхөн судалгаа шинжилгээ болон мэдээллийн зорилгоор ашиглах боломжтой. Үүнээс үүдэх хууль зүйн аливаа үр дагаврыг ХЗДХЯ, ХЗҮХ хариуцахгүй болно.
(2024-10-01-ний өдрийн орчуулга) Unofficial translation
![]()
Entry into force date: June 01, 2025
LAW OF MONGOLIA
June 5, 2024 State Palace, Ulaanbaatar City
ON CITY TAX
(REVISED EDITION)
CHAPTER ONE
GENERAL PROVISIONS
Article 1.Purpose of the Law
1.1.The purpose of this Law is to regulate the relations in connection with imposition of city taxes in Ulaanbaatar, the Capital city of Mongolia, and in cities and towns of national and local significance, as well as the collection of these taxes for the budget, and reporting on them.
Article 2.City Tax Legislation
2.1.The City tax legislation shall consist of the Constitution of Mongolia, the General Taxation Law, the Law on the Legal Status of Ulaanbaatar, the Capital City of Mongolia, the Law on the Legal Status of Cities and Towns, this Law, and other legislative acts enacted in accordance with these laws.
Article 3.Scope of the application of the Law
3.1.This Law shall apply to the relations concerning the imposition of city taxes on persons purchasing goods and services specified in this Law within the territory of Ulaanbaatar, the Capital city of Mongolia, and other cities of national and local significance, as well as the collection of these taxes for the budget.
Article 4.Definitions of terms of the Law
4.1.The following terms used in this Law shall be understood in the meanings described below:
4.1.1."City Tax Withholder" shall refer to an entity that sells goods or provides services as specified in Article 7 of this Law;
4.1.2."City" shall refer to a public legal entity as defined in Article 4.1 of the Law on the Legal Status of Cities and Towns;
4.1.3."Hotel" shall refer to a complex that accommodates guests and provides lodging, dining, and other services, equipped with additional facilities and specialized departments;
4.1.4."Resort" shall refer to a facility that operates year-round or seasonally, providing accommodation, dining services, and comfortable conditions for guests to relax;
4.1.5."Restaurant" shall refer to an establishment that organizes high-quality service, preparing a variety of dishes, including signature and customized meals, using advanced production techniques and ensuring a comfortable dining experience for customers;
4.1.6."Bar" shall refer to a service establishment equipped with music, lighting, and other specialized devices, designed for customers to enjoy their leisure time comfortably, offering a variety of drinks, light snacks, and desserts;
4.1.7. "Car wash facility" shall refer to a facility providing comprehensive services for cleaning vehicles;
4.1.8. "Auto Service Provider" shall refer to a citizen or a business entity providing services related to the operation and maintenance of motor vehicles, excluding public transport.
CHAPTER TWO
REGISTRATION AND DEREGISTRATION OF
CITY TAXPAYERS AND
TAX WITHHOLDERS
Article 5.City Taxpayer
5.1.An entity that purchases goods and services specified in this Law from a city tax withholder /hereinafter referred to as "Tax withholder"/ shall be considered as a City Taxpayer.
Article 6.Registration and Deregistration of Tax Withholder
6.1.Based on the information provided by the administration of the capital city, administration of cities and towns of national and local significance, as well as other competent authorities that grant permits for the sale of goods and the provision of services specified in this Law, and the application/request from the tax withholder, the relevant tax authority shall register the entity as a city tax withholder.
6.2.The procedure for registering and deregistering tax withholder shall be approved by the Head of the state administrative body in charge of tax matters.
CHAPTER THREE
TAXABLE GOODS AND SERVICES FOR CITY TAX
Article 7.Taxable Goods and Services for City Tax
7.1.The following goods purchased by the taxpayer shall be subject to city tax:
7.1.1.All types of alcoholic beverages;
7.1.2.All types of tobacco, tobacco products, and related accessories.
7.2.The following services purchased by the taxpayer shall be subject to city tax:
7.2.1.Hotel services;
7.2.2.Resort services;
7.2.3.Restaurant services;
7.2.4.Bar services;
7.2.5.Car wash facility services;
7.2.6.Auto services.
CHAPTER FOUR
PROCEDURE FOR IMPOSING CITY TAX
Article 8.Assessment of City Tax
8.1.City tax shall be imposed on each sale of goods or provision of services.
8.2.The assessment of City Tax shall be based on the price of the goods sold and the services rendered.
8.3.The period for imposing City Tax shall be calculated in accordance with the procedures specified in Article 10.2 of the Law on Value Added Tax.
8.4.The Tax Withholder shall be obligated to issue an electronic payment receipt for each sale of goods and provision of services, which must be provided to the City tax payer. The electronic payment receipt must clearly distinguish the City tax rate and the assessed amount from the taxable value of the City tax.
CHAPTER FIVE
CITY TAX RATE
Article 9.City Tax Rate
9.1.City tax shall be imposed on taxable goods and services purchased by the tax payer, calculated based on the assessment specified in Article 8 of this Law at the rate prescribed in Article 9.2 of this Law.
9.2.The City tax rate shall be determined by the Citizens' Representatives' Khural of the Capital city and Councils of cities of national and local significance, within a range of 0-2.0 percent, by taking into account of the location and population density.
CHAPTER SIX
COLLECTION AND REPORTING OF CITY TAX
Article 10.Imposition, Payment, and Reporting of City Tax
10.1.The tax withholder shall withhold and pay the City tax for each sale of goods and provision of services.
10.2.City tax shall not be imposed redundantly on the same goods, and previously imposed taxes shall be deducted based on the electronic payment receipt and the City tax report.
10.3.The tax withholder shall pay the City tax imposed on the goods sold and services rendered within the month to the budget by the 10th day of the following month.
10.4.The tax withholder shall submit the quarterly city tax report to the relevant tax authority by the 20th day of the first month of the following quarter, and the annual report by the 20th day of the first month of the following year.
10.5.In calculating the City tax, the tax withholder shall exclude other taxes, fees, and charges from the price of the goods sold and services rendered.
10.6.The tax withholder shall have a consumer system as specified in the Law on Value Added Tax and shall implement the activities specified in Article 17.3 of the same law.
10.7.The methodologies for imposing, paying, and reporting City tax, as well as the reporting forms, shall be approved by the Head of the state administrative body in charge of tax matters.
CHAPTER SEVEN
MISCELLANEOUS
Article 11.Entry into force of the Law
11.1.This Law shall enter into force on the entry into force date of the Law on the Legal Status of Cities and Towns (Revised edition).
THE CHAIRMAN OF THE STATE GREAT KHURAL OF MONGOLIA ZANDANSHATAR.G
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх