A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 06 сарын 05 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХҮННҮ ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ

/Энэ хуулийн нэрэнд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1 дүгээр зүйл.Хүннү хотын байнгын оршин суугчийн тоо 15 000 хүрснээр Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Хүннү хотын Зөвлөл, Захирагчийн сонгуулийг зохион байгуулна.

/Энэ зүйлд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд хотын Зөвлөлийн чиг үүргийг Хүннү хотын хөгжлийн корпорац гүйцэтгэнэ.

/Энэ зүйлд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

Хэвлэх

3 дугаар зүйл.Хүннү хотын хөгжлийн корпорац нь Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 18.1-д заасан олон улсын санхүүгийн төвийг байгуулах бэлтгэл ажлыг хангана.

/Энэ зүйлд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд хотын Захирагчийн чиг үүргийг хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч хэрэгжүүлэх бөгөөд түүнийг нийслэлийн Засаг даргын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ зүйлд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР