A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 248

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 225 дугаар тогтоолоор баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-д доор дурдсан агуулга бүхий хэсэг, заалт нэмсүгэй:

1/ Журмын 11.23 дахь хэсэг:

"11.23. Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг 3-аас доошгүй жил эрхэлсэн хуулийн этгээдийн хувьд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор өөрчлөн зохион байгуулагдаж, Хороонд бүртгүүлэх хүсэлтээ өгсөн тохиолдолд энэ журмын 11.8.1, 11.9.3 дахь заалт хамаарахгүй."

2/ Журмын 11.9.8 дахь заалт:

"11.9.8. энэ журмын 11.23-д заасан хуулийн этгээдийн хувьд өөрчлөн байгуулагдах болсон үндэслэл, тайлбар, хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагын талаарх нотлох баримт бичиг."

2."Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 11.9.1 дэх заалтын "улсын бүртгэлийн" гэсний дараа"гэрчилгээ, хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн" гэж нэмсүгэй.

3."Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 11.8.3 дахь заалтын "ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн үндсэн ажилтан" гэснийг "хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд ажиллаж, хөрөнгийн үнэлгээ хийсэн" гэж, 11.9.2 дахь заалтын "үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ" гэснийг "үнэлгээчний эрхийн гэрчилгээний хуулбар" гэж, "дэвтрийн хуулбар" гэснийг "шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН