- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 33
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2."Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого"-ын 2 дугаар хавсралт дахь "Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин"-д тусгагдсан шаардагдах хөрөнгийн хэмжээг тухайн жилийн төсөвт нэмж тусгах, шаардагдах хөрөнгө тусгагдаагүй бусад үйл ажиллагааг тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлж хэрэгжүүлсүгэй.
3.Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
4.Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж, явцын тайланг таван жил тутам Монгол Улсын Их Хуралд танилцуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөл /Л.Энхбилэг/-д даалгасугай.
5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх