A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 36

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хуралд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР