- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 41
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.13 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолд доор дурдсан агуулгатай 2 дугаар хавсралт нэмсүгэй:
АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ИТГЭЛЦҮҮР
|
Д/д |
Албан тушаал |
Албан тушаалын сарын цалингийн итгэлцүүр |
|
1 |
Улсын Их Хурлын гишүүний зөвлөх |
1.30 |
|
2 |
Улсын Их Хурлын гишүүний туслах |
1.10 |
|
3 |
Улсын Их Хурлын гишүүний бие төлөөлөгч-туслах |
1.00 |
|
4 |
Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны дарга |
1.50 |
|
5 |
Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны зөвлөх /ахлах зөвлөх/ |
1.30 |
|
6 |
Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны ахлах референт |
1.10 |
|
7 |
Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны референт |
1.00 |
|
8 |
Улсын Их Хурлын даргын ажлын албаны шадар туслах |
1.40 |
|
9 |
Улсын Их Хурлын даргын ажлын албаны ахлах ажилтан |
1.30 |
|
10 |
Улсын Их Хурлын даргын ажлын албаны ажилтан |
1.00 |
|
|
Төрийн улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх албан тушаалын сарын цалингийн хамгийн өндөр шатлал |
1.00 |
2."Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолын хавсралтад доор дурдсан агуулгатай дараах нэмэлт оруулсугай:
|
Д/д |
Төрийн үйлчилгээний албан тушаал |
Албан тушаалын сарын цалингийн итгэлцүүр |
|
2.1 |
Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал |
1.4 |
|
2.2 |
Төрийн үйлчилгээний албаны гүйцэтгэх албан тушаал |
1.2 |
|
2.3 |
Төрийн үйлчилгээний албаны туслах албан тушаал |
1.1 |
|
|
Яамны эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг төрийн үйлчилгээний төсвийн байгууллагын даргын албан тушаалын сарын цалингийн хамгийн өндөр шатлал |
1.00 |
3."Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолын 1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
"1."Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай."
4."Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолын хавсралтын "хавсралт" гэснийг "1 дүгээр хавсралт" гэж, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр"-ийн "Албан тушаал" гэснийг "Төрийн захиргааны албан тушаал" гэж, дэс дугаар баганын "1-14" гэснийг "1.1-1.14" гэж тус тус өөрчилсүгэй.
5."Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр"-ийн 15 дахь мөрийг хассугай.
6.Энэ тогтоолыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх