A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 42

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дүрэм батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2006 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тогтоолыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР