A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 43

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай"Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 57 дугаар тогтоолын 1 дэх заалтын хүснэгтийн 1, 2, 3, 4 дэх мөрийг хассугай.

2.Энэ тогтоолыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР