- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 44
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам", 2 дугаар хавсралтаар баталсан "Сонгогдсон тойрогтоо жилд ажиллах унааны лимит" гэснийг "Улсын Их Хурлын гишүүний тойрогт ажиллах унааны лимит" гэж өөрчлөн энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2."Улсын Их Хурлын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дэх заалтын 1, 2, 3, 4 дэх дэд заалтыг болон 5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх