A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 46

Төрийн ордон, Улаанбаатар хот

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г хавсралтаар баталсугай.

2.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг тогтоосон хугацаанд хэрэгжүүлж, хэрэгжилтийг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Авлигатай тэмцэх газарт тус тус тайлагнаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагад тус тус даалгаж, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагад зөвлөсүгэй.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР