- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хуулийн төсөл буцаах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 57
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх