- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 61
Төрийн ордон, Улаанбаатар хот
Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрын ангиллыг дээшлүүлэн дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсугай.
2.Булган уулын дархан цаазат газрын хилийн заагийг хавсралтаар баталсугай.
3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 4 дэх заалтын 1 дэх дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх