A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРИН ДОЛООДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 06

Чингис хот

ХЭРЛЭН СУМАНД МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОХ БҮСИЙН ХИЛ ХЯЗГААРЫГ ТОГТООЖ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2 дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хорин долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хэрлэн суманд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг нэгдүгээр хавсралтаар, "Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг Хэрлэн сумын Засаг дарга (М.Шүрэнцэцэг)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (С.Бат-Эрдэнэ)-нд, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хороо (Ч.Батгэрэл)-нд тус тус даалгасугай.

ДАРГА Г.ХЭРЛЭНЧУЛУУН