A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 06 дугаар сарын 05 өдөр

Дугаар 286

Улаанбаатар хот

"ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ"-ИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.5, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт"-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Тогтоолын 1-д заасан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 246 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн 12 дугаар хавсралтын 3, 10, 11-д заасан шалгуур үзүүлэлтийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хангаж ажиллахыг нийт хадгаламж, зээлийн хоршоодод үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН