- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар А/170
Чойр
ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.1, 16.2.2, 23 дугаар зүйлийн 23.1, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг хавсралтаар баталсугай.
2.Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүл, хяналт, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж захирамжийн хэрэгжилтийг хангуулан ажиллахыг аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга (хурандаа Ц.Баярхүү), Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга (Э.Түвшинзаяа), сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга (Б.Нэргүйцэцэг), хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга (Г.Хонгор) нарт даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Г.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх