- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- "Цахилгаан, дулааны эрчим хүчний тариф тогтоох аргачлал"-ыг батлах тухай
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 504
Улаанбаатар хот
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1."Цахилгаан, дулааны эрчим хүчний тариф тогтоох аргачлал"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан аргачлалын дагуу тарифыг тооцож, тарифын санал боловсруулахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын захирал, дарга нарт, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тарифын тооцоо, саналыг хянахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган), аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдэд тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны "Аргачлал батлах тухай" 231 дүгээр тогтоол, 2015 оны "Аргачлал батлах тухай" 298 дугаар тогтоол, 2016 оны "Журам шинэчлэн батлах тухай" 53 дугаар тогтоол, 2017 оны "Журам батлах тухай" 392 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
Текст томруулах
A
A
A