- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- Цахилгаан, дулааны эрчим хүчний тариф тогтоох аргачлал
Эрчим хүчний зохицуулах хорооны
2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн
504 дүгээр тогтоолын хавсралт
Цахилгаан, дулааны эрчим хүчний тариф
тогтоох аргачлал
1. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү аргачлалын зорилго нь цахилгаан, дулаан үйлдвэрлэх тариф, диспетчерийн зохицуулалт хийх, дамжуулах, түгээх, хангах ТЗЭ-ийн үйлчилгээний төлбөр буюу тарифыг тогтоох, хэрэглэгчдэд худалдах дундаж тарифыг тооцоход оршино.
1.2. ТЗЭ нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны зардлын гүйцэтгэлд тулгуурлан энэхүү аргачлалын дагуу тарифыг тооцож, саналыг ЭХЗХ болон эрчим хүчний зохицуулах зөвлөлд ирүүлнэ.
2. Эрчим хүчний тариф тогтооход баримтлах зарчим
2.1. ТЗЭ-ийн тарифыг сүүлийн 3 жилийн бодит өртөг зардлын гүйцэтгэлд үндэслэн, зардлын бодит хүчин зүйлсийн бодит өөрчлөлтөөс хамааруулан жил бүр хянан тогтооно.
2.2. Тариф тогтоох хугацааны үйлчилгээний биет хэмжээ, худалдан авах эрчим хүчний хэмжээг тодорхойлоход ЭХЗХ-оос тогтоосон дотоод хэрэгцээний цахилгаан, дулааны зарцуулалт, шугамын алдагдал, ДҮТ-өөс боловсруулсан үйлдвэрлэлт, түгээлтийн төлөвлөгөөнд үндэслэнэ.
2.3. Төлбөрт бүтээгдэхүүн, үйлчилгээний орлого /холбогдох зардал нь үйл ажиллагааны зардалд бүртгэгдсэн/ болон санхүүжилтийн эх үүсвэр нь Засгийн газрын эрх бүхий байгууллагаар баталгаажсан нөхцөлд татаасыг тарифын тооцоонд оруулж тооцно.
2.4. Тариф тооцох зардалд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаанд хамааралгүй бүх төрлийн шагнал, урамшуулал, тэтгэмж, бусдад өгсөн хандив, бэлэг дурсгал, хүлээн авалт, туслах аж ахуй, амралт, сувилал, гуанз, цайны газрын зардал ба бусад үйлдвэрлэлийн бус үйлчилгээний зардлыг оруулахгүй.
2.5. Дамжуулах, түгээх, хангах ТЗЭ-ийн худалдах, худалдан авах эрчим хүчний хэмжээний өөрчлөлт, хэрэглээний бүтэц, хэрэглэгчийн тарифын өөрчлөлтөөс хамааран хэрэглэгчийн дундаж тарифт өөрчлөлт орж, орлого нэмэгдэх тохиолдолд үйлчилгээний хувьсах ба тогтмол төлбөрт нийцүүлэн худалдан авах тарифт өөрчлөлт оруулна. Харин орлого буурсан тохиолдолд ТЗЭ санал ирүүлбэл БОШХ-д нийцүүлэн худалдан авах тарифт зохих өөрчлөлт оруулна.
2.6. ТЗЭ-ийн суурилагдсан хүчин чадал, үйлчилгээний хамрах хүрээ өөрчлөгдсөн нь тухайн ТЗЭ-ийн санхүүгийн чадавхид нөлөөлөхүйц байх тохиолдолд худалдах, худалдан авах тарифт зохих өөрчлөлт оруулна.
2.7. Бүх төрлийн тарифуудыг НӨАТ ороогүй дүнгээр тооцно.
2.8. Эрчим хүчний хэрэглээ, эх үүсвэрийн өөрчлөлт болон бусад шалтгааны улмаас тухайн нэгдсэн сүлжээ, төвлөрсөн дулааны хангамжийн хүрээнд хэрэглэгчийн тарифын орлого буурах, хүрэлцэхгүй тохиолдолд нийт ТЗЭ-ийн тооцсон БОШХ-д ижил хувь хэмжээгээр өөрчлөлт оруулж болно.
2.9. Тарифыг төгрөг болон мөнгөөр буюу зууны нарийвчлалтай гаргана.
3. Борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг тодорхойлох
Борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ нь тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд шаардагдах зардал, оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцсон ашгийн зохих түвшин бүхий ЭХЗХ-оос хянаж тооцсон орлогын дүн байна.
ТЗЭ-ийн тарифыг тооцоолохын тулд БОШХ-г [1] томъёоны дагуу тодорхойлно.
БОШХ = ҮАЗ + ХТ + ХОӨ [1]
Энд: | ҮАЗ | - | Үйл ажиллагааны зардал; |
| ХТ | - | Хөндлөн татаас; |
| ХОӨ | - | Хөрөнгө оруулалтын өгөөж; |
Хөндлөн татаас нь цахилгааны тарифт шингээх дулааны үйлдвэрлэлийн санхүүгийн алдагдлын хэмжээ байна.
3.1. Үйл ажиллагааны зардал
Үйл ажиллагааны зардал нь урт хугацаат зээлийн хүү, ажиллагсдын нийгмийн зардлыг оролцуулаагүй, үндсэн үйл ажиллагааны зардлуудын дүн байна.
Энэхүү аргачлалын Хүснэгт 3 (Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны нийт зардлын маягт)-д тусгасан зардлуудыг үйл ажиллагааны зардалд авч үзнэ.
3.2. Хөрөнгө оруулалтын өгөөж
Хөрөнгө оруулалтын өгөөж нь хөрөнгө оруулалтаас олох урт хугацаат зээлийн хүүгийн зардал болон ажиллагсдын нийгмийн зардлыг тусгасан ашгийн хэмжээ байна.
Хөрөнгө оруулалтын өгөөж (ХОӨ)-ийг [2], [3], [4], [5], [6] томъёоны дагуу тооцно.
ХОӨ = ХӨ × ХОӨХ [2]
Энд: | ХӨ | - | Өгөөж тооцох хөрөнгийн дүн; |
| ХОӨХ | - | Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь; |
ХӨ = ҮХӨ + ЭХӨ [3]
Энд: | ҮХӨ | - | Өгөөж тооцох үндсэн хөрөнгийн дүн; |
| ЭХӨ | - | Өгөөж тооцох эргэлтийн хөрөнгийн дүн; |
ҮХӨ = ҮХАӨ – ҮХХЭ [4]
Энд: | ҮХАӨ | - | Өгөөж тооцох үндсэн хөрөнгийн анхны өртөг; |
| ҮХХЭ | - | Өгөөж тооцох үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл; |
ЭХӨ = ЭХ - БХӨТ [5]
Энд: | ЭХ | - | Эргэлтийн хөрөнгийн дүн; |
| БХӨТ | - | Богино хугацаат өр төлбөр; |
ХОӨХ = (УХЗХ × ЗХХ) + (ЭӨХ × ЭӨЗХ) [6]
Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь нь урт хугацаат зээлийн хүү, өөрийн хөрөнгийн өгөөжийн хувийн жигнэсэн дундаж байна.
Энд: | УХЗХ | - | Урт хугацаат зээлийн нийт өмч (УХЗ+ЭӨ)-д эзлэх хувь; |
| ЗХХ | - | Урт хугацаат зээлийн зардал /хүү/-ын хувь; |
| ЭӨХ | - | Эзэмшигчийн өмчийн нийт өмч (УХЗ+ЭӨ)-д эзлэх хувь; |
| ЭӨЗХ | - | Эзэмшигчийн өмчийн зардал /ашиг/-ын хувь; |
3.3. Үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын зардал
Үйл ажиллагааны зардалд элэгдэл, хорогдлын зардлыг дараах байдлаар тооцно. Үүнд:
3.3.1. Энэхүү аргачлалын Хүснэгт 1-д заасан хөрөнгийн ашиглагдах хугацааг ашиглан элэгдэл, хорогдлын зардлыг шулуун шугамын аргаар тооцно.
3.3.2. Элэгдэл, хорогдлын зардалд дараах хөрөнгөнд байгуулсан элэгдэл, хорогдлыг тооцохгүй. Үүнд:
а) тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаанд ашиглагдахгүй;
б) бусдаас үнэ төлбөргүй /Засгийн газрын буцалтгүй тусламж, улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хандив, тусламжаар/ авсан;
в) газар;
г) худалдан борлуулах зорилгоор эзэмшиж буй;
д) дуусаагүй барилга;
е) түр ашиглаагүй буюу нөөцөд байгаа;
3.3.3. ТЗЭ хөрөнгийн дахин үнэлгээ хийхээс өмнө мэдэгдэх ба ЭХЗХ дахин үнэлгээтэй холбоотой элэгдлийн зардлыг БОШХ-д нэмж тусгах боломжтой эсэх талаар мэдэгдэнэ. Хөрөнгийн дахин үнэлгээ хийсэн дүнгийн зөрүүнд тооцсон элэгдлийн зардлыг дахин үнэлгээ хийх үндэслэл, хөрөнгийн ашиглалтын байдал, дахин үнэлгээ хийсэн тайлан болон бусад холбогдох мэдээллийг харгалзан үзсэний үндсэн дээр тарифын тооцоонд тусгах эсэхийг шийдвэрлэнэ.
3.3.4. Энэхүү аргачлалын Хүснэгт 1-д заасан үндсэн хөрөнгийн төрөлд хамааруулах боломжгүй эсвэл шинэ нэр төрлийн үндсэн хөрөнгийн ашиглагдах хугацаа, элэгдлийн хувь хэмжээг тогтоохдоо ашиглалтын болон үйл ажиллагааны хувьд адил төстэй хөрөнгөтэй жишиг байдлаар тодорхойлно.
3.4. БОШХ тооцох бусад арга
Цахилгааны нэгдсэн сүлжээ болон төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд эрчим хүч түгээх, зохицуулалттай хангах ТЗЭ-ийн БОШХ-д тусгах үйл ажиллагааны зардлыг дараах байдлаар тооцож болно. Үүнд:
3.4.1. Олон тооны ТЗЭ үйл ажиллагаа эрхэлж байгаа болон шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд үйлчилгээний цар хүрээ, техник тоног төхөөрөмж болон бусад холбогдох жишиг үзүүлэлтийн дундаж (бенчмаркинг) хэмжээнд үндэслэн шугаман болон шугаман бус тэгшитгэлийн аргыг ашиглана.
3.4.2. Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг бусад үйл ажиллагааны хамт эрхэлдэг бол "Борлуулалтын үнийн арга" болон энэхүү аргачлалын 3.4.1-д заасан аргыг ашиглана.
4. Тариф тогтоох
ТЗЭ-ийн эрчим хүчний тарифыг цахилгаан, дулаан үйлдвэрлэх, диспетчерийн зохицуулалт хийх, дамжуулах, түгээх, хангах ТЗЭ тус бүрээр тогтооно. Тарифт тооцож буй үйлчилгээний биет хэмжээ нь үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийх эрчим хүчний тоо хэмжээ байна.
4.1. Үйлдвэрлэх ТЗЭ-ийн тариф
Эрчим хүчний түлшний нөөц ашиглан цахилгаан, дулаан /уламжлалт/ үйлдвэрлэх тариф нь цахилгаан, дулаан үйлдвэрлэх хувьсах зардлыг нөхөх энергийн тариф ба тогтмол зардлыг нөхөх чадлын тарифаас бүрдэнэ.
4.1.1. Энергийн тариф
Үйлдвэрлэх төлөвлөгөөнд тусгагдсан эрчим хүч үйлдвэрлэж, түгээх үйл ажиллагааны хувьсах зардалд үндэслэн энергийн тариф (Түэ)-ыг [7], [8] томъёоны дагуу тооцно.
Түэ = | ҮАХЗ | [7] |
ҮБХ |
Энд: | ҮАХЗ | - | Үйл ажиллагааны хувьсах зардал; |
| ҮБХ | - | Үйлчилгээ (цахилгаан, дулаан)-ний биет хэмжээ; |
ҮАХЗ = ТЗ + АЗҮХЗ [8]
Энд: | ТЗ | - | Түлшний зардал; |
| АЗҮХЗ | - | Ашиглалт, засвар, үйлчилгээний хувьсах зардал: үйлдвэрийн хэрэглээний ус, түүнтэй холбоотой татвар болон түүхий эд материал /химийн ус цэвэрлэгээний материал/, засвар үйлчилгээний зардлууд; |
4.1.2. Чадлын тариф
Үйлдвэрлэх төлөвлөгөөнд тусгагдсан эрчим хүч үйлдвэрлэж, түгээх үйл ажиллагааны тогтмол зардал болон хөрөнгө оруулалтын өгөөжийг нөхөх зориулалтаар чадал бэлэн байлгасан сар тутмын төлбөр байдлаар чадлын тариф (Түч)-ыг [9], [10] томъёоны дагуу тооцно.
Түч = | ҮАТЗ ± ХТ + ХОӨ | = | БОШХү – (ҮБХ × ТҮүэ) | [9] |
СТ | СТ |
Энд: | ҮАТЗ | - | Үйл ажиллагааны тогтмол зардал; |
| ХОӨ | - | Хөрөнгө оруулалтын өгөөж; |
| ХТ | - | Хөндлөн татаас; |
| СТ | - | Боломжит чадлыг бэлэн байлгасан сарын тоо; |
| БОШХү | - | Үйлдвэрлэх үйл ажиллагааны БОШХ; |
ХТ = ҮАОдул - ҮАЗдул [10]
Энд: | ҮАОдул | - | Дулааны эрчим хүчний үйл ажиллагааны орлого; |
| ҮАЗдул | - | Дулааны эрчим хүчний үйл ажиллагааны зардал; |
4.1.3. Цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх ТЗЭ-ийн үйлдвэрлэх үйл ажиллагааны хувьсах зардлыг жишмэл түлшний зарцуулалтын цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд зарцуулах хувь хэмжээгээр, тогтмол зардлыг цахилгаанд 90 хувиар, дулаанд 10 хувиар ногдуулж хуваарилна.
4.1.4. Эрчим хүчний хэрэглээний өсөлтийг дэмжих зорилгоор энергийн тарифыг хувьсах зардлаас 50 хүртэл хувиар өндөр тогтоож болох ба энэ тохиолдолд чадлын тарифыг энэхүү зөрүүгээр бууруулж тогтооно.
4.2. Диспетчерийн зохицуулалт хийх үйлчилгээний төлбөр буюу тариф
Диспетчерийн зохицуулалт хийх үйлчилгээний төлбөр буюу тариф (Тдис)-ыг [11], [12] томъёоны дагуу тооцно.
Тдис = | БОШХдис | = | (ДЗЗтзэ × КТЗЭ) | [11] |
СТ | СТ |
Энд: | БОШХдис | - | Диспетчерийн зохицуулалт хийх үйл ажиллагааны БОШХ; |
| СТ | - | Үйл ажиллагаа явуулах сарын тоо; |
| ДЗЗтзэ | - | ТЗЭ-чдийн төлөх диспетчерийн зохицуулалтын үйлчилгээний зардал; |
| КТЗЭ | - | Эрчим хүч түгээх, хангах ТЗЭ тус бүрийн Диспетчерийн зохицуулалтын үйлчилгээний хөлс тооцох коэффициент; |
КТЗЭ = | БОШХТЗЭ | [12] |
(БОШХТЗЭ) |
Энд: | БОШХТЗЭ | - | Эрчим хүч түгээх, хангах ТЗЭ тус бүрийн БОШХ; |
4.3. Дамжуулах үйлчилгээний төлбөр буюу тариф
Дамжуулах үйлчилгээний төлбөр буюу тариф (Тдамж)-ыг [13] томъёоны дагуу тооцно.
Тдамж = | БОШХдамж | [13] |
СТ |
Энд: | БОШХдамж | - | Дамжуулах үйл ажиллагааны БОШХ; |
| СТ | - | Үйл ажиллагаа явуулах сарын тоо; |
4.4. Түгээх, зохицуулалттай хангах үйлчилгээний төлбөр буюу тариф
Түгээх, зохицуулалттай хангах үйлчилгээний төлбөр буюу тариф нь түгээх үйлчилгээний төлбөр буюу тариф болон зохицуулалттай хангах үйлчилгээний төлбөр буюу тарифаас бүрдэнэ.
4.4.1. Түгээх үйлчилгээний төлбөр буюу тариф
Түгээх үйлчилгээний төлбөр буюу тариф (Ттүгээх)-ыг [14] томъёоны дагуу тооцно. Үүнд:
Ттүгээх = | БОШХтүгээх | [14] |
СТ |
Энд: | БОШХтүгээх | - | Түгээх үйл ажиллагааны БОШХ; |
| СТ | - | Үйл ажиллагаа явуулах сарын тоо; |
4.4.2. Зохицуулалттай хангах үйлчилгээний төлбөр буюу тариф
Зохицуулалттай хангах үйлчилгээний төлбөр буюу тариф (Тхангах)-ыг [15] томъёоны дагуу тооцно. Үүнд:
Тхангах = БОШХхангах = (ҮБХбор × Тдундаж) – (ҮБХхацд × Тхацд) [15]
Энд: | БОШХхангах | - | Хангах үйл ажиллагааны БОШХ; |
| ҮБХбор | - | Хэрэглэгчид борлуулах үйлчилгээний биет хэмжээ; |
| Тдундаж | - | Хэрэглэгчид борлуулах дундаж тариф; |
| ҮБХхацд | - | Худалдан авах цахилгаан, дулааны биет хэмжээ; |
| Тхацд | - | Худалдан авах цахилгаан, дулааны эрчим хүчний тариф; |
4.4.3. Түгээх, хангах ТЗЭ-ийн БОШХ-г түгээх үйл ажиллагаанд 90 хувиар, хангах үйл ажиллагаанд 10 хувиар ногдуулж хуваарилна.
4.5. Хэрэглэгчид борлуулах тариф
Энэхүү аргачлалаар хэрэглэгчийн дундаж тариф, СЭХ-ийг дэмжих тариф зэргийг тодорхойлно.
4.5.1. Хэрэглэгчид борлуулах эрчим хүчний дундаж тариф
Хэрэглэгчид борлуулах эрчим хүчний дундаж тариф (Тдундаж)-ыг [16] томъёоны дагуу тооцно. Үүнд:
Тдундаж) = | (ҮБХүйлд × Түйлд) + (БОШХдамж, дис, түг, хан) + (ҮБХимп × Тимп) | [16] |
ҮБХбор |
Энд: | ҮБХүйлд | - | Үйлдвэрлэх ТЗЭ /уламжлалт болон СЭХ/-ийн үйлчилгээний биет хэмжээ; |
| Түйлд | - | Үйлдвэрлэх ТЗЭ-ийн тариф; |
| БОШХдамж, дис, түг, хан | - | Дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, түгээх, зохицуулалттай хангах үйл ажиллагааны БОШХ; |
| ҮБХимп | - | Импортоор худалдан авах цахилгааны биет хэмжээ; |
| Тимп | - | Импортоор худалдан авах цахилгааны үнэ; |
| ҮБХбор | - | Хэрэглэгчид борлуулах үйлчилгээний биет хэмжээ; |
4.5.2. СЭХ-ийг дэмжих тариф
СЭХ-ийг дэмжих тариф (ТСЭХД)-ыг [17], [18], [19] томъёоны дагуу тооцож тогтооно. Үүнд:
ТСЭХД = | (Тул.имп дундаж – Тсэх.дундаж) × (ҮБХсэх) | [17] |
ҮБХбор |
Энд: | Тул.имп дундаж | - | Уламжлалт /түлшээр ажиллах цахилгаан станц/ эрчим хүч үйлдвэрлэх ТЗЭ болон импортын дундаж тариф; |
| Тсэх.дундаж | - | СЭХ-ний үүсгүүрээр үйлдвэрлэх ТЗЭ-ийн дундаж тариф; |
| ҮБХсэх | - | СЭХ-ний үүсгүүрээр үйлдвэрлэх ТЗЭ-ийн үйлчилгээний биет хэмжээ; |
| ҮБХбор | - | Хэрэглэгчид борлуулах үйлчилгээний биет хэмжээ; |
Уламжлалт эрчим хүч үйлдвэрлэх ТЗЭ болон импортын дундаж тариф:
Тул.имп дундаж = | (ҮБХул.имп × Тул.имп) | [18] |
ҮБХул.имп |
Энд: | ҮБХул.имп | - | Уламжлалт эрчим хүч үйлдвэрлэх ТЗЭ болон импортын үйлчилгээний биет хэмжээ; |
| Тул.имп | - | Уламжлалт эрчим хүч үйлдвэрлэх ТЗЭ-ийн тариф болон импортын үнэ; |
СЭХ үйлдвэрлэх ТЗЭ-ийн дундаж тариф:
Тсэх дундаж = | (ҮБХсэх × Тсэх) | [19] |
ҮБХсэх |
Энд: | ҮБХсэх | - | СЭХ үйлдвэрлэх ТЗЭ-ийн үйлчилгээний биет хэмжээ; |
| Тсэх | - | СЭХ үйлдвэрлэх ТЗЭ-ийн тариф; |
5. Бусад
5.1. ТЗЭ нь тарифын тооцоог хянахад шаардлагатай дараахь материалыг хавсаргана. Үүнд :
а) Цахилгаан, дулааны эрчим хүчний тарифын тооцоо /Хүснэгт 2/;
б) ТЗЭ-ийн бүрэн өөрийн өртөг, нийт зардлын санал, сүүлийн 3 жилийн гүйцэтгэл /Хүснэгт 3/;
в) Үйлдвэрлэх ТЗЭ-ийн дулааны эрчим хүчний санхүүгийн алдагдлын тооцоо /Хүснэгт 4/;
г) Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах ТЗЭ-ийн техник, эдийн засгийн үзүүлэлтийн өмнөх онуудын гүйцэтгэл, санал /Хүснэгт 5, 6, 7, 8/;
д) Тарифын тооцоонд ашигласан түлш, түүхий эд, сэлбэг материал, үйлчилгээний үнэ, тарифын жагсаалт;
е) Санхүүгийн аудитлагдсан тайлан тэнцэл, тодруулгын хамт.
---- оОо ----
Хүснэгт 1. Элэгдэл, хорогдол тооцох хувь буюу ашиглалтын хугацаа
ТЗЭ-ийн борлуулалтын орлогын шаардагдах хэмжээнд тусгах элэгдэл хорогдлын зардлыг доорх хүснэгтэд заасан ашиглалтын хугацааг үндэслэн тооцно.
№ | Элэгдэл, хорогдол тооцох хөрөнгө | Хугацаа /жил/ | |
Нэг. Барилга, байгууламж | |||
1 | Төмөр бетон, угсармал байшин, төмөр сараалжтай ердийн, тоосгон болон блокон барилга | 60 | |
2 | Холимог бүтэцтэй болон дүнзэн байшин | 36 | |
3 | Үнсэн сан, үнс хаягдлын байгууламж | 15 | |
4 | Услалтын систем, хөргөх цамхаг ,усан сан, худаг, | 20-25 | |
5 | Контейнер /төмөр чингэлэг/ | 20 | |
6 | Угсармал төмөр бетон далан | 60 | |
7 | Цутгамал бетон далан | 30 | |
8 | Асфальт бетон хучилттай зам, талбай | 15 | |
9 | Цемент бетон хучилттай зам, талбай | 25 | |
Хоёр. Үйлдвэрийн тоног төхөөрөмж | |||
1 | Бүх төрлийн зуух, зуухны тоног төхөөрөмж, халах гадаргуу | 20-30 | |
2 | Бүх төрлийн турбин, турбины тоног төхөөрөмж | 30-40 | |
3 | 100 МВт хүртэл хүчин чадалтай бүх төрлийн генератор, дагалдах тоноглол | 20-30 | |
4 | 100 МВт буюу түүнээс дээш хүчин чадалтай генератор, дагалдах тоноглол | 30-35 | |
5 | Өндөр даралтын уурын болон дулааны шугам хаалт | 15 | |
6 | 5-аас дээш м3 багтаамжийн шанагатай эксковатор, илчит тэрэг, цахилгаан зүтгүүр | 15 | |
7 | 32 ба түүнээс дээш м3 багтаамжтай думпкар, төрөл бүрийн бутлагч, шигшүүр, конвейер, нар салхины цахилгаан үүсгүүр | 10 | |
8 | 32 м3 хүртэл багтаамжтай думпкар, эрдэс түүхий эд боловсруулах төхөөрөмжүүд, туузан дамжуулагч | 8 | |
9 | 35 кВ ба түүнээс дээш хүчдэлтэй хуваарилах байгууламж, дэд өртөөний трансформатор, таслуур, бусад тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэл кабель шугам | 30-40 | |
10 | 6,10,15кВ хүчдэлтэй хуваарилах байгууламж, дэд өртөөний трансформатор, таслуур, бусад тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэл, кабель шугам | 20-30 | |
11 | 1000В хүртэлх хүчдлийн хуваарилах байгууламж, трансформатор, тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэл | 10-15 | |
12 | 35кВ ба түүнээс дээш хүчдэлийн төмөр, төмөр бетон тулгуур бүхий агаарын шугам | 40-45 | |
13 | 35кВ хүртэл хүчдэлийн төмөр, төмөр бетон тулгуур бүхий агаарын шугам | 30-35 | |
14 | 35кВ ба түүнээс доош хүчдлийн модон тулгуур бүхий агаарын шугам | 20-25 | |
15 | Эрчим хүчний тоолуур | 8-15 | |
16 | Бүх төрлийн хөдөлгүүр ба насосууд | 8 | |
17 | Ф500 мм ба түүнээс дээш голчтой дулааны шугам, хоолой /ил, газар доор/ | 30 | |
18 | Ф500 мм хүртэлх голчтой дулааны шугам, хоолой | 25 | |
19 | Халаалтын болон хэрэглээний усны шугам, хоолой | 25 | |
20 | Дохиолол хамгаалал, автоматикийн техник хэрэгсэл | 10 | |
21 | Холбооны техник хэрэгсэл, зай тэжээлийн байгууламж, гар станц, суурийн аккумулятор, ачаа өргөх зөөх төхөөрөмж, жин хэмжүүр, багаж таль, тельфер | 8 | |
Гурав. Төмөр замын тээврийн хэрэгсэл | |||
1 | Төмөр замын ул шороо, төмөр замын дээд хэсэг, төмөр бетон замын доорх гарц, төмөр замын хиймэл төхөөрөмж | 100 | |
2 | Бүх төрлийн вагон, илчит тэрэг, цистерн, зорчигчийн тавцан, вагон угаах тавцан, гүүрэн кран, зам тавигч төхөөрөмжтэй балласжуулагч, моторт тавцан, зам цэвэрлэгч, шалгагч хэлбэлзэл шингээгчийг турших машин, сонгох холбооны зогсоогуур | 25 | |
3 | Вагон кузов засварлах машин, дрезина, хос дугуйн голын хүзүү зүлгэх, дугуй зорох, вагон засварлах машин, цахилгаан домкрат, дугуйн өнхрөх гадаргууг зорох, зүтгүүрийн дугуй зорох машин, замын хориг хашаа, сонгох холбооны дундаж цэг шилжүүлэх байгууламж, зам хэмжигч | 14 | |
4 | 25 тоннын хос дугуйт домкрат, 15 тоннын шингэний домкрат, төмөр замаар явдаг кран, үе угсрах машин | 11 | |
5 | Замаас авагддаг дрезина, өртөөний ажиллагааг хянах камерын систем, зөөврийн радио холбоо, автомат хадгаламж | 8 | |
6 | Шруп эрэгдэгч, замын боолт болон шруп чангалагч, үе угсрах тавцан дэр модны цахилгаан чигжүүр, зам төмөр тайрагч, түлхэгч, зүлгэгч, механизм цасны хаалт, радио холбооны төхөөрөмж | 5 | |
7 | Вагоны кузов угаах машин | 5 | |
8 | Вагон пүүлэх хэмжих хэрэгсэл, тээвэрт хэрэглэгдэж байгаа чингэлэг | 10 | |
Дөрөв. Авто машин, тээврийн хэрэгсэл | |||
1 | Ачааны болон суудлын автомашин | 10 | |
2 | Тусгай зориулалтын машин механизм, тээврийн хэрэгсэл (Кран, өрмийн машин, авто самосвал бульдозер, автогрейдер, автобус, троллейбус, чиргүүл гэх зэрэг бусад) | 15 | |
Тав.Шатахууны тоног төхөөрөмж | |||
1 | Түлш, агуулах, сав | 20 | |
2 | Түгээгүүр, насос, ачих, буулгах төхөөрөмж | 5 | |
Зургаа. Тавилга эд хогшил | |||
1 | Тавилга эд хогшил, Хөгжмийн хэрэгсэл, радио, телевиз, бие бялдаржуулах болон атлетикийн техник хэрэгсэл, Хөргөгч, хөлдөөгч, Эмнэлгийн оношлогоо, эмчилгээний багаж, тоног төхөөрөмжүүд, Ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмж | 10 | |
2 | Компьютер, техник хэрэгсэл | 5-8 | |
Долоо. Биет бус хөрөнгө | |||
1 | Программ хангамж | 10 | |
2 | Бусад биет бус хөрөнгө | 10 | |
Хүснэгт 2. ТЗЭ-ийн эрчим хүчний тарифын тооцооны маягт
№ | Үзүүлэлт | д/д | Хэмжих нэгж | Үйлдвэрлэх | ЦЭХ | Цахилгаан | Дулаан | Нийт дүн | |||
Цахилгаан | Дулаан | Түгээх | Хангах | Түгээх | Хангах | ||||||
I | Тариф /6:2/, /6:сар/, /5:3/ | 1 | төг/кВт.ц төг/Гкал м.төг/сар |
|
|
|
|
|
|
|
|
II | Борлуулах үйлчилгээний биет хэмжээ | 2 | м.квтц Гкал |
|
|
|
|
|
|
|
|
III | Худалдан авах үйлчилгээний биет хэмжээ | 3 | м.квтц Гкал |
|
|
|
|
|
|
|
|
IV | Борлуулалтын орлого | 4 | м.төг |
|
|
|
|
|
|
|
|
V | Худалдан авах эрчим хүчний өртөг /4-6/ | 5 | м.төг |
|
|
|
|
|
|
|
|
VI | Борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ /7+10-19/ | 6 | м.төг |
|
|
|
|
|
|
|
|
VII | Нийт зардлын дүн /8+9/ | 7 | м.төг |
|
|
|
|
|
|
|
|
| Үйл ажиллагааны зардал | 8 | м.төг |
|
|
|
|
|
|
|
|
Татаасын зардал | 9 | м.төг |
|
|
|
|
|
|
|
| |
VIII | Хөрөнгө оруулалтын өгөөж /12*11/ | 10 | м.төг |
|
|
|
|
|
|
|
|
IX | Хөрөнгө оруулалтын өгөөжийн хувь | 11 | % |
|
|
|
|
|
|
|
|
X | Өгөөж тооцох хөрөнгө оруулалтын дүн /13+16/ | 12 | м.төг |
|
|
|
|
|
|
|
|
XI | Өгөөж тооцох үндсэн хөрөнгийн дүн /14-15/ | 13 | м.төг |
|
|
|
|
|
|
|
|
| Үндсэн хөрөнгө | 14 | м.төг |
|
|
|
|
|
|
|
|
| Хуримтлагдсан элэгдэл | 15 | м.төг |
|
|
|
|
|
|
|
|
XII | Өгөөж тооцох эргэлтийн хөрөнгийн дүн /17-18/ | 16 | м.төг |
|
|
|
|
|
|
|
|
| Нийт эргэлтийн хөрөнгө | 17 | м.төг |
|
|
|
|
|
|
|
|
| Богионо хугацааны өр төлбөр | 18 | м.төг |
|
|
|
|
|
|
|
|
XIII | Татаас ба төлбөрт үйлчилгээний орлого | 19 | м.төг |
|
|
|
|
|
|
|
|
Хүснэгт 3. Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны нийт зардлын маягт
(өмнөх онуудын гүйцэтгэл, санал)
мян.төг
№ | Зардлын төрлүүд | Үйлдвэрлэх | ЦЭХ | Цахилгаан | Дулаан | Нийт дүн | |||
Цахилгаан | Дулаан | Түгээх | Хангах | Түгээх | Хангах | ||||
1 | Түлшний зардал |
|
|
|
|
|
|
|
|
2 | Усны зардал |
|
|
|
|
|
|
|
|
3 | Цахилгааны зардал |
|
|
|
|
|
|
|
|
4 | Түүхий эд материал |
|
|
|
|
|
|
|
|
5 | Шатахууны зардал |
|
|
|
|
|
|
|
|
6 | Тээврийн зардал |
|
|
|
|
|
|
|
|
7 | Сэлбэг хэрэгсэл |
|
|
|
|
|
|
|
|
8 | Урсгал засвар |
|
|
|
|
|
|
|
|
9 | Материал, хангамж ийн материал |
|
|
|
|
|
|
|
|
10 | Үндсэн ба нэмэгдэл цалин, урамшуулал |
|
|
|
|
|
|
|
|
11 | Байгууллагаас төлөх ЭМ, НДШ |
|
|
|
|
|
|
|
|
12 | Ашиглалтын зардал-Цахилгаан |
|
|
|
|
|
|
|
|
13 | Ашиглалтын зардал-Дулаан |
|
|
|
|
|
|
|
|
14 | Ашиглалтын зардал-Ус |
|
|
|
|
|
|
|
|
15 | Албан томилолтын зардал |
|
|
|
|
|
|
|
|
16 | Конторын хангамж ийн зардал |
|
|
|
|
|
|
|
|
17 | Харилцаа холбооны зардал |
|
|
|
|
|
|
|
|
18 | Харуул хамгаалалтын зардал |
|
|
|
|
|
|
|
|
19 | Хөдөлмөр хамгааллын зардал |
|
|
|
|
|
|
|
|
20 | Даатгалын зардал |
|
|
|
|
|
|
|
|
21 | Байгаль орчин хамгаалах зардал |
|
|
|
|
|
|
|
|
22 | Галын аюулаас хамгаалах зардал |
|
|
|
|
|
|
|
|
23 | Гүйцэтгэх удирдлагын зардал |
|
|
|
|
|
|
|
|
24 | Төлөөлөн удирдах зөвлөлийн зардал |
|
|
|
|
|
|
|
|
25 | Борлуулалт, маркетингийн зардал |
|
|
|
|
|
|
|
|
26 | Диспетчерийн зардал |
|
|
|
|
|
|
|
|
27 | Зохицуулалтын үйлчилгээний хөлс |
|
|
|
|
|
|
|
|
28 | Гадны үйлчилгээний хөлс |
|
|
|
|
|
|
|
|
29 | Түрээсийн зардал |
|
|
|
|
|
|
|
|
30 | Сургалтын зардал |
|
|
|
|
|
|
|
|
31 | Найдваргүй авлагын зардал |
|
|
|
|
|
|
|
|
32 | Үйл аж иллагааны бусад зардал |
|
|
|
|
|
|
|
|
Үйл ажиллагаан зардлын дүн |
|
|
|
|
|
|
|
| |
ҮХЭ-ийн зардлын дүн |
|
|
|
|
|
|
|
| |
33 | Үл хөдлөх хөрөнгийн татвар |
|
|
|
|
|
|
|
|
34 | АТӨЯХ-ийн албан татвар |
|
|
|
|
|
|
|
|
35 | Газрын төлбөр |
|
|
|
|
|
|
|
|
36 | Бусад татвар хураамж |
|
|
|
|
|
|
|
|
Орлогын албан татвараас бусад татвар |
|
|
|
|
|
|
|
| |
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ |
|
|
|
|
|
|
|
| |
Тайлбар: Урт хугацаат зээлийн хүү, ажиллагсдын нийгмийн зардлыг энэхүү хүснэгтэд тусгахгүй ба хөрөнгө оруулалтын өгөөжийн дүнд багтсан байна.
Хүснэгт 4. Дулааны эрчим хүчний санхүүгийн алдагдлын тооцоо
№ |
| Үзүүлэлтүүд | Хэмжих нэгж | Дүн |
|
|
|
| |
| Нийт дулаан түгээлт | мян.Гкал |
| |
1 | Үүнээс: | Усаар | мян.Гкал |
|
|
| Уураар | мян.Гкал |
|
| Дулааны эрчим хүч худалдах тариф | төг/гкал |
| |
2 | Үүнээс: | Усаар | төг/гкал |
|
|
| Уураар | төг/гкал |
|
| Дулааны нийт орлого | мян.төг |
| |
3 | Үүнээс: | Усаар | мян.төг |
|
|
| Уураар | мян.төг |
|
| Дулааны нийт зардал | мян.төг |
| |
4 | Үүнээс: | Усаар | мян.төг |
|
|
| Уураар | мян.төг |
|
| Санхүүгийн алдагдал | мян.төг |
| |
5 | Үүнээс: | Усаар | мян.төг |
|
|
| Уураар | мян.төг |
|
Хүснэгт 5. Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл /ДЦС/-ийн техник эдийн засгийн үзүүлэлтүүдийн маягт
(өмнөх онуудын гүйцэтгэл, санал)
№ | Үзүүлэлтүүд | Хэмжих нэгж | Өмнөх оны гүйцэтгэл | Өмнөх тарифт туссан | ТЗЭ-ийн санал | |||
... он | ... он | ... он | ||||||
1 | Боловсруулсан цахилгаан | м.кВтц |
|
|
|
|
| |
2 | Боловсруулсан дулаан | м.Гкал |
|
|
|
|
| |
3 | Дотоод хэрэгцээний цахилгаан | м.кВтц |
|
|
|
|
| |
Хувиар | % |
|
|
|
|
| ||
4 | Түгээсэн цахилгаан | м.кВтц |
|
|
|
|
| |
5 | Түгээсэн дулаан | м.Гкал |
|
|
|
|
| |
6 | Борлуулалтын орлого | м.төг |
|
|
|
|
| |
Үүнээс: | цахилгааны | м.төг |
|
|
|
|
| |
дулааны | м.төг |
|
|
|
|
| ||
татаас | м.төг |
|
|
|
|
| ||
7 | Нэгжийн үнэ | Цахилгаанд | төг/кВтц |
|
|
|
|
|
Дулаанд | төг/гКал |
|
|
|
|
| ||
8 | Нийт зардал | м.төг |
|
|
|
|
| |
Үүнээс: | цахилгаанд | м.төг |
|
|
|
|
| |
дулаанд | м.төг |
|
|
|
|
| ||
9 | Нэгжийн өртөг | Цахилгаанд | төг/кВтц |
|
|
|
|
|
Дулаанд | төг/гКал |
|
|
|
|
| ||
10 | Нийт ашиг алдагдал | м.төг |
|
|
|
|
| |
Үүнээс: | цахилгаанаас | м.төг |
|
|
|
|
| |
дулаанаас | м.төг |
|
|
|
|
| ||
11 | Жишмэл түлшний хувийн зарцуулалт | цахилгаанд | гр/квтц |
|
|
|
|
|
дулаанд | кг/гкал |
|
|
|
|
| ||
Хүснэгт 6. Цахилгаан түгээх хангах тусгай зөвшөөрлийн техник эдийн засгийн үзүүлэлтүүдийн маягт
(өмнөх онуудын гүйцэтгэл, санал)
№ | Үзүүлэлт | Хэмжих нэгж | Өмнөх оны гүйцэтгэл | Өмнөх тарифт туссан | ТЗЭ-ийн санал | |||
... он | ... он | ... он | ||||||
1 | Худалдаж авсан ЦЭХ | мян.кВт.ц |
|
|
|
|
| |
2 | Түгээлтийн алдагдал | биет | мян.кВт.ц |
|
|
|
|
|
хувь | % |
|
|
|
|
| ||
3 | Борлуулсан ЦЭХ | мян.кВт.ц |
|
|
|
|
| |
| Үүнээс: ААНБ | мян.кВт.ц |
|
|
|
|
| |
| Орон сууц | мян.кВт.ц |
|
|
|
|
| |
| Гэр хороолол | мян.кВт.ц |
|
|
|
|
| |
4 | Нийт орлого | сая төг |
|
|
|
|
| |
| Борлуулалтын орлого | сая төг |
|
|
|
|
| |
| Үүнд: ААНБ | сая төг |
|
|
|
|
| |
| Орон сууц | сая төг |
|
|
|
|
| |
| Гэр хороолол | сая төг |
|
|
|
|
| |
| Татаасын | сая төг |
|
|
|
|
| |
| Төлбөрт үйлчилгээний орлого | сая төг |
|
|
|
|
| |
5 | Нийт зардал | сая төг |
|
|
|
|
| |
| БОШХ | сая төг |
|
|
|
|
| |
| ХАЦЭХ-ний өртөг | сая төг |
|
|
|
|
| |
6 | Үйл аж иллагааны ашиг, алдагдал | сая төг |
|
|
|
|
| |
7 | Борлуулалтын дундаж тариф | төг/кВт.ц |
|
|
|
|
| |
8 | ХАЦЭХ-ний тариф | төг/кВт.ц |
|
|
|
|
| |
9 | Цахилгаан түгээх, хангах үйлчилгээний төлбөр | мян.төг/сар |
|
|
|
|
| |
10 | Цахилгаан түгээх, хангах үйлчилгээний тариф | төг/кВт.ц |
|
|
|
|
| |
11 | Хэрэглэгчдийн тоо | сая төг |
|
|
|
|
| |
| Уул уурхай | сая төг |
|
|
|
|
| |
| Бусад ҮААНБ | сая төг |
|
|
|
|
| |
| Орон сууц | сая төг |
|
|
|
|
| |
| Гэр хороолол | сая төг |
|
|
|
|
| |
Тайлбар:
ЦЭХ-ний тарифын ангиллаас хамааруулан хэрэглээ, тариф, борлуулалтын орлогоор нь сарын хуваарьтай гаргаж хавсаргах
Хүснэгт 7. Цахилгаан дамжуулах тусгай зөвшөөрлийн техник эдийн засгийн үзүүлэлтүүдийн маягт
(өмнөх онуудын гүйцэтгэл, санал)
№ | Үзүүлэлт | Хэмжих нэгж | Өмнөх оны гүйцэтгэл | Өмнөх тарифт туссан | ТЗЭ-ийн санал | |||
... он | ... он | ... он | ||||||
1 | Дамжуулалтанд авсан ЦЭХ | мян.кВт.ц |
|
|
|
|
| |
2 | Дамжуулалтийн алдагдал | биет | мян.кВт.ц |
|
|
|
|
|
хувь | % |
|
|
|
|
| ||
3 | Дамжуулсан ЦЭХ | мян.кВт.ц |
|
|
|
|
| |
| Түгээх сүлж ээ | мян.кВт.ц |
|
|
|
|
| |
| ........ | мян.кВт.ц |
|
|
|
|
| |
| Экспорт | мян.кВт.ц |
|
|
|
|
| |
4 | Нийт орлого | сая төг |
|
|
|
|
| |
| Дамж уулалтын орлого | сая төг |
|
|
|
|
| |
| Татаасын орлого | сая төг |
|
|
|
|
| |
5 | Нийт зардал | сая төг |
|
|
|
|
| |
| Үйл аж иллагааны зардал | сая төг |
|
|
|
|
| |
6 | Үйл аж иллагааны ашиг, алдагдал | сая төг |
|
|
|
|
| |
7 | Цахилгаан дамжуулах үйлчилгээний төлбөр | мян.төг/сар |
|
|
|
|
| |
Хүснэгт 8. Дулаан түгээх, хангах сүлжээний техник эдийн засгийн үзүүлэлтүүдийн маягт
(өмнөх онуудын гүйцэтгэл, санал)
№ | Үзүүлэлтүүд | Хэмжих нэгж | Өмнөх оны гүйцэтгэл | Өмнөх тарифт туссан | ТЗЭ-ийн санал | |||
... он | ... он | ... он | ||||||
1 | Худалдаж авсан ДЭХ | мян.Гкал |
|
|
|
|
| |
| Үүнээс: ДЦС | мян.Гкал |
|
|
|
|
| |
| ................. | мян.Гкал |
|
|
|
|
| |
2 | Шугамын алдагдал | биет | мян.Гкал |
|
|
|
|
|
хувь | % |
|
|
|
|
| ||
3 | Борлуулсан ДЭХ | мян.Гкал |
|
|
|
|
| |
| Үүнээс: ААНБ | мян.Гкал |
|
|
|
|
| |
Төсөвт байгууллага | мян.Гкал |
|
|
|
|
| ||
Айл өрх | мян.Гкал |
|
|
|
|
| ||
4 | Нийт орлого | мян.төг |
|
|
|
|
| |
| Борлуулалтын орлого | мян.төг |
|
|
|
|
| |
Үүнээс: ААНБ | мян.төг |
|
|
|
|
| ||
Орон сууц | мян.төг |
|
|
|
|
| ||
Татаасын | мян.төг |
|
|
|
|
| ||
5 | Нийт зардал | мян.төг |
|
|
|
|
| |
| БОШХ | мян.төг |
|
|
|
|
| |
ХАДЭХ-ний өртөг | мян.төг |
|
|
|
|
| ||
ОСНААК-иудын шимтгэл | мян.төг |
|
|
|
|
| ||
6 | Үйл аж иллагааны ашиг, алдагдал | мян.төг |
|
|
|
|
| |
7 | Борлуулалтын дундаж тариф | төг/Гкал |
|
|
|
|
| |
8 | ХАДЭХ-ний тариф | төг/Гкал |
|
|
|
|
| |
9 | Дулаан түгээх, хангах үйлчилгээний тариф | мян.төг/сар |
|
|
|
|
| |
10 | Хэрэглэгчдийн тоо | тоо |
|
|
|
|
| |
| ҮААНБ | тоо |
|
|
|
|
| |
Төсөвт байгууллага | тоо |
|
|
|
|
| ||
Айл өрх | тоо |
|
|
|
|
| ||
Тайлбар: ДЭХ-ний тарифын ангиллаас хамааруулан хэрэглээ, тариф, борлуулалтын орлогоор нь сарын хуваарьтай гаргаж хавсаргах.
1
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх