A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/415

Булган сум

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БОЛОН БУСАД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн хэмжээний согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралтаар тогтоосугай.

2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар (Цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаяр), Хүнс, хөдөө аж ахуйн газар (Ч.Амгалан), сумын Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (Д.Жаргалсайхан)-д даалгасугай.

3.Энэхүү захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэний дараа дагаж мөрдсүгэй.

ЗАСАГ ДАРГА Б.АРИУН-ЭРДЭНЭ